Шим тэжээл

гэж юу вэ?

Бидний ажиллах чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүч гээд бүхий л чухал зүйлс шим тэжээл гэх хоёрхон үгтэй шууд хамааралтай. Шим тэжээлийг бид хоол хүнснээс авдаг ба уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм, ус тэргүүтэй хүний биед зайлшгүй шаардлагатай 20 гаруй төрлийн шим тэжээлт бодис байдаг.

 

Хоол хүнсээр дамжин орсон уураг, нүүрс ус, өөх тос зэрэг шимт бодисууд нь  хүний бие махбодид боловсрогдох, шингэх, гадагшлах явцдаа тодорхой хэмжээний илч буюу дулаан ялгаруулснаар биеийн дулааныг хадгалах, эд эсийн нөхөн төлжилт, бие мах бодийн сэргэлт, дасгал хөдөлгөөн зэрэг булчингийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байдаг. Тийм учраас бид хоол, хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо уураг, нүүрс ус, өөх тосны зохистой харьцааг харгалзан үзэх нь маш чухал.

Зайлшгүй шаардлагатай амин дэм буюу Витамин A, B, C, Д, E, K, антиоксидант,  кальци, төмөр, цайр, селен, магни, иод зэрэг эрдэс бодисууд нь хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг хадгалан, эрүүл амьдрахад тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардагддаг.

Дээрх бүх шим тэжээлийг зохих хэмжээгээр нь, тогтмол авч байж эрүүл хооллож, эсэн мэнд урт удаан наслах учиртай.

Шим тэжээл

Яагаад чухал вэ?

2017 онд хийгдсэн “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5-р судалгаанд эрүүл бус хүнсний хэрэглээ 6-11 насны хүүхдийн дунд нилээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэж байна гэсэн үр дүн гарсан. Мөн нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байгаа нь ирээдүйд зүрх судасны өвчин улам ихээр нэмэгдэх хандлагатайг харуулж байна.

"Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний 5-р судалгаа (6-11 нас)

1 %
ӨСӨЛТ ХОЦРОГДОЛТОЙ
1 %
ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ
1 %
ТАРГАЛАЛТТАЙ

Илүүдэл жин

ТАРГАЛАЛТ

Илүүдэл жин ба таргалалт нь хоол тэжээлийн илүүдлийн илрэл бөгөөд хүний биед шаардлагатай хэмжээнээс илүүдсэн илчлэг нь өөхөн эд болон хуримтлагдсан гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл тэжээллэг чанар багатай, илчлэг ихтэй, хаанаас ч авах боломжтой, хямд үнэтэй хүнсийг хүүхдүүд илүүтэйгээр хэрэглэх болсон нь илүүдэл жин, таргалалт үүсэхэд хамгийн онцлох нөлөөг үзүүлж байна.

Дээрх эрүүл бус хоол хүнснээс гадна удамшлын хүчин зүйл нөлөөлдөг ч өдөр тутмын идэвхитэй хөдөлгөөн багассан буюу гар утас, компьютерийн өмнө олон цагаар суух нь зөвхөн таргалалт бус бусад олон төрлийн өвчлөлийн суурийг тавьж байна.

Хүүхэд насанд олж авсан зөв дадал хэвшил насан туршид нь тогтдог учир эрүүл амьдралын хэмнэл, зохистой хооллолт, дасгал хөдөлгөөний ач тусыг ойлгуулан хэвшүүлэх нь сурагчдын эрүүл мэнд төдийгүй нийгмийн сайн сайхан байдалд чухал нөлөөтэй, өндөр ач холбогдолтой үйл хэрэг юм.

И. БАЯРЛАХ

бага ангийн багш

ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ

Зүрх судасны өвчлөл

Илүүдэл жин ба таргалалттай хүн артерийн даралт ихсэлт, зүрхний өвчин, харвалт, чихрийн шижин, зарим төрлийн хавдар, остеоартрит зэрэг олон төрлийн өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг. Дэлхий дахинд илүүдэл жин ба таргалалтын тархалт ихсэх тутам эдгээр архаг өвчний өвчлөл эрс нэмэгдэж байна. Манай улсад зүрх судасны өвчлөл өндөр байгаа нь халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт огт буурахгуй, иргэдийн дунд энэ талаарх мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байгаатай шууд холбоотой.

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

ТАМХИ ТАТАХГҮЙ БАЙХ

ТОГТМОЛ ХЭВШҮҮЛЖ ЧАДВАЛ

80%

ЧИХРИЙН ШИЖИН

80%

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН

40%

ХОРТ ХАВДАР

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

шим тэжээлийн боловсрол

СУРАХ БИЧИГ

Эрүүл зүрх – Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн зүгээс ерөнхий боловсролын  сургуулийн 1- 6 р ангийн эрүүл мэндийн хичээлийн агуулгад нийцэхүйц ШИМ ТЭЖЭЭЛИЙН БОЛОВСРОЛ цуврал сурах бичгийг, багшийн гарын авлагын хамтаар Монголын Хоол зүйчдийн холбоотой хамтран бэлтгэлээ.

ЗОРИЛГО:

Иргэдийн дундах зүрх судасны өвчний эрсдэл, түүнийг бууруулахад сурагчдын мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах замаар ирээдүйн эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх

ЗОРИЛТ:

002-cardiogram

Зүрх судасны өвчний эрсдэлийг таниулах, сэргийлэх ач холбогдлыг ойлгуулах

001-calculator

Эрүүл хооллолт, хоолны зохистой хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл олгох

003-bicycle

Дасгал хөдөлгөөний ач холбогдлыг таниулах, ойлгуулах, хэвшүүлэх

Үйл ажиллагааны чиглэл:

Хичээлийн агуулгад багтах мэдээллийн суурь судалгааг хийж, төслийг холбогдох мэргэжлийн байгууллагаар батлуулах

Сургалтын гарын авлага боловсруулах, батлуулах, хэвлүүлэх

Сургалт хариуцах багш нарыг бэлдэх, чадавхижуулах

Хөтөлбөрийг хэрэгжүүлж,  Шим тэжээлийн боловсрол олгох нь хүүхдийн өсөлт, хөгжилд нөлөөлөх нь” судалгааг хийж, үр дүнг тооцох

Сургуулийн хоолзүйч нарыг чадавхижуулах замаар хүүхдийн эрүүл хооллох орчныг бүрдүүлэх

Шим тэжээллийн талаарх хүүхдийн мэдлэг, хандлага, дадалыг тодорхойлж, сургалтын хөтөлбөрийн үр дүнг тооцох, шийдвэр гаргагч нарыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах

Шим тэжээлийн боловсрол” хөтөлбөрийг сонирхсон хувь хүн, албан байгууллага, сургууль, цэцэрлэг, багш хамт олонтой хамтран ажиллахдаа бид таатай байх болно.

Илчлэг өндөртэй бус, шим тэжээл ихтэй хоол хүнс хэрэглэж хэвшье!

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Халдварт бус өвчнийг бууруулах хамтын ажиллагааны ажлын хэсгийн Монгол улс дахь Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт ба хяналт Хөрөнгө оруулалтын эдийн засгийн дүн шинжилгээнд: “Халдварт бус өвчний эрсдэлийг бууруулахад оруулсан НЭГ төгрөг 15 жилийн дараа танд 17 төгрөгийн өгөөжийг өгөх боломжтой” гэсэн дүгнэлт гарчээ.